19o
Улаанбаатар хот
mobile menu

Үйл явдал: Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно

2019-09-12 09:31:48

 Төрийн ордонд

09:00 цагт Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган болно.

 "Corporate convention" төвд

09:00 цагт Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно.

 Засгийн газрын II байранд

09:00 цагт “Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог" номын санч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно.

Чехийн ЭСЯ-нд

10:00 цагт БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны санхүүжилтээр "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа болно.

АН-ын төв байранд

11:00 цагт  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр болон маргааш болох арга хэмжээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцуулна.

Хангарди ордонд

11:00 цагт Японы соёлын наадмын хэвлэлийн хурал болно.

Үндэсний мэдээлийн төвд 

11:30 цагт  Оюутолгойн луйврын гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүд болон ард түмний нэгдлээс: Оюутолгойн гэрээ-Дубайн гэрээг цуцалж 100% ард түмний мэдэлд авах баримтуудыг мэдээлнэ. 

12.00 цагт "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ "Эрдэнэс-Тавантолгой Майнинг" компанийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

 “Мишээл экспо” төвд

14:00 цагт МҮХАҮТ болон нийслэлийн ЗЗДТГ хамтран 44 дэх жилдээ зохион байгуулж буй "Улаанбаатар Түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно.

 ШУТИС-ийн төв байранд

14:00 цагт “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг болно.

 ХХААХҮЯ-нд

16:00 цагт байгууллага, аж ахуй нэгжийг хамруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “3R” хөдөлгөөний талаар мэдээлэл хийнэ. 

нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” аяныг зохион байгуулах талаар

11.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгтэй холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага бэлтгэхийг урьж байна.325044

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 28