8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-14 09:43:00

 Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

 

11.00 цагт: "Дэлхийн цирк Монголд 2016" тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт (АСА) болно. Дэлхийн 15 орны циркийн жүжигчдийн хамтарсан тоглолтод араатны хаан арслан, алиа сармагчин, лам гөрөөс гээд олон амьтан бас оролцох юм. Мөн саяхан дэлхийн циркчдийн тэмцээний цомуудыг хамаад ирсэн монголчууд ч бас оролцоно.

 

11.00 цагт:  Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт: БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

12.00 цагт: Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны горыг дөрвөн настай хүү амь насаараа амссан талаар Монголын хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хэвлэлийн хурал зарлалаа.

 

12.00 цагт: Өвөрхангай аймгийн сэтгүүлчдийн Бичиг занги төрийн бус байгууллагаас Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын малчидад туслах аян зарлаж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: Дөрвөн төрлийн халдварт өвчний дэгдэлт дээд цэгтээ тулж, Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсон нь хүүхдүүдийн аминд хүрч байгаа талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.с

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment