8o
Улаанбаатар хот
mobile menu

Ой зургаан сартай хүүхэд усанд живж амиа алджээ

2019-09-10 14:30:00

Увс аймагт ой зургаан сартай хүүхэд усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдрийн 16.30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн нэг  нас 6 сартай, эрэгтэй хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрынхан ажиллаж Ховд голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment