8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно

2019-09-10 14:00:00

Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг энэ сарын 17-18-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Уг чуулганаар гурван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт парламентид суудалтай МАН, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар панелистаар оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Одоогоор АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаас хариу ирээгүй байна.

Тэд эмэгтэйчүүдийн квот, суудал хадгалах зарчим, хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудалд  байр сууриа илэрхийлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл