8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

2019-09-09 16:31:38

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ”, “хороо бүрд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэ” гэж заасан байдаг.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийж байгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 256 дугаар цэцэрлэг нь 200 хүүхдийн хүчин чадалтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Үлэмж биз” ХХК барьж, 8 бүлэгт 330 хүүхэд, 38 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын Орлогч дарга Л.Буянтогтох, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шууданч
цэцэрлэгийн зориулалтгүй барилга. Зарна гэсэн зарыг нэлээд удаан гаргаж байсан санагдана. Хамгийн гол нь улс ямар үнээр авсан нь бас сонин. Тэр хавийн зам ингээд таг түгжирэх нэг шалтгаантай боллоо
2019/09/09 192.82.66.181