8o
Улаанбаатар хот
mobile menu

Суудал тавьж өгөөрэй

2016-03-12 11:52:00

Сайн байцгаана уу? Нийт уншигчиддаа амралтын өдрийн мэнд хүргэе. Бусдаас үг сонсож ухаарлыг мэдрэх нь өөртөө авч үлдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг.  Тэгвэл энэ удаад уншигч таны амралтын өдөрт зориулж ухаарал нэмж, бодрол бясалгасан нэгэн өгүүллэгийг хүргэж байна. Ахмадаа хүндэлдэг соёлтой залуус бидний дунд олон  ч , дэргэдээ  зогсох  настанд суудал тавьдаггүй нэгэн ч байдаг гэхэд хэлсдэхгүй

Ихэнх залуусын ухамсар доройтжээ гэх үгийг настан буурлуудын амнаас олонтой сонсож байсан. Үнэхээр ч залуучууд ухамсарын доройтолд өртөөд байна уу? эсвэл ахмад настнуудын залуустаа сургах үлгэр жишээ үгүйлэгдээд байна уу? гэдгийг аль алинаас нь асуумаар.

Монголчуудад  ахмад настныхаа  урдуур гүйхгүй байх, хүндэтгэж харьцах эртний сургааль, их ухаан бий. Харин өнөөгийн нийгмийн олонх залуус нь автобусанд суухдаа  нүүр буруулж цонх ширтэх нь нүгэлтэй бас ичилтэй гэмээр . Өөрийнх нь насыг хэд нугалчихсан өвгөн буурал ахмад дэргэд нь ирээд зогсоход тэр суудал дээр суусан цэл залуухан хүү тэнгэрийг ширтэж толгой буруулах нь юутай ичгүүртэй. Өөртэй нь хамт өтөлсөн ядруухан хөлөөрөө бяцхан хүүхэд хөлд орох шиг арай ядан дэнжигнэн зогсож ,жижигхээн болсон гараараа автобусны бариулаас зүүгдэж  өнхрөөд ирнэ үү гэлтэй тогтож ядан бөмбөгнөх өвгөнийг өрөвдөн хүндлэн босч суудлаа  тавьж өгөх оюун ухаант залуус өдрийн од мэт цөөрсөөр.

Цэл залуухан байсансан бол гэх бодол өвөртлөн суудал горьдох өвгөнд цэл залуухан хүү минь суудлаа тавьж өгөөрэй.

Өөрөөсөө үр ургуулж амь бүтээж байгаа тэнгэр тулсан гэдэстэй тулгар  Монгол бүсгүй зорчиход, дэргэд нь сууж байгаа дэгжин ганган бүсгүй нүүрээ толинд харах мэт цонх ширтэн буруулахад өөртэйгээ нийлсэн хоёр бие арай ядан тогтож өрөөлөөс суудал нэхэн хэвлий дэхь үр тонгочино . Удам тасрахгүй Монголын үзэсгэлэнт Монгол бүсгүй минь удахгүй ээж болох бүтэн заяандаа талархаж өнөө маргааш мэндлэх бяцхан үрсийг хүндэлж өөрийнхөө суудлыг охин минь тулгар биетэнд тавьж өгөөрэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ядарч орж ирээл суудал дээр суудаг зарим хөгшчүүд нь алба юм шиг дайрчихдаг хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь бтгий хэл доромжилдог
2018/08/27 103.229.123.133
Залуучуудын холбоо, оюутны холбоонос энэ талаар автобусанд явж үзэж сургуулиудад яриа таниулга хиймээр байна
2016/03/13 103.17.108.42
Zochin emee
Zaluus min uruul tatuu l blsh bol zogsoj yabbal yadaj xul chin changarna shvv dee.
2016/03/13 103.17.108.42
Зочин
Залуучуудын холбоо, оюутны холбоонос энэ талаар автобусанд явж үзэж сургуулиудад яриа таниулга хиймээр байна
2016/03/12 103.17.108.42
Зориг
Хөвгүүд бас ч гэж суудал тавьж өгдөг. Эмс охид бүгд бөгс бөөрний өвчтэй юм шиг суугаад л байна. Суудал тавьж өгнө ёстой гонж
2016/03/12 103.17.108.42
ер нь манай энэ сургалт юу л болоод байна даа....2 чихэндээ чихэвч чихэндээ хийчихээд цонх руу хараад суугаад байдаг залуучууд мөн ч олон бий дээ ...
2016/03/12 103.17.108.42