8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл рүү 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нэвтрүүлэхийг завджээ

2019-09-09 14:55:00

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна.

Шалгалтын явцад 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 05 цаг 30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ....УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг /5 шуудай/сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өглөө. Өмнө нь НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 3 удаагийн үйлдлээр 18 уут сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment