
Говь-Алтай аймагт өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ.Тодруулбал, Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.Мөнхбаяр эхнэр Б-гээ хардаж зодож, улмаар амийг нь хөнөөгөөд Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийгээд галдан шатаасан байна.Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хорьжээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              