8o
Улаанбаатар хот
mobile menu

Орцонд амьдардаг иргэдийн орхигдсон амьдрал

2016-03-12 11:01:00

 

Нийслэлийн хэмжээнд 6 дүүрэгт орцны жижүүрийн өрөөнд 1200 гаруй өрхөд 1190 гаруй хүүхэд амьдарч байгаа дүн гаргасан байдаг. 

Аль нэгэн улс төрч, хэн нэгэн оддын амьдрал алган дээр мэт ил байдаг нь мэдээллийн энэ эрин зууны  их давалгаатай холбоотой. Гэвч бид сенсаци дагуулж байгаа аль нэг объёокт руу нэгэн зүг анхаарлаа хандуулдагаас биш дэргэд байгаа эгэл жирийн хэн нэгний амьдрал руу төдийлөн өнгийдөггүй. Таныг ажилдаа явахаар өглөө бүр  гэрээсээ гарахад шалыг тань цэмцийтэл цэвэрлэчихсэн байдаг орцныхоо жижүүрийн хөдөлмөрийг бидний хэд нь үнэлдэг бол?

Та тэдэнд баярлалаа гэдэг үгийг хэдэн удаа хэлж байсан бэ? Орцны тань жижүүр хэдэн төгрөгний цалинтай, Яагаад заавал  орцны жижүүрийн ажлыг хийх болсон юм бэ? Тэд өөрийн гэсэн гэр оронтой юм болов уу? зэрэг асуултуудыг ар араас нь ундруулмаар.

Тэгвэл энэ бүгдэд хариулт өгөх хэдэн баримтыг сөхөе. Нийслэлийн  ХГБХХэлтэсээс 2014 онд орцонд амьдардаг гэр бүлийн дунд  судалгаа явуулжээ.  Судалгаанд  Нийслэлийн 6 дүүргийн  878 хүн хамрагдсан байна.  Эдгээр хүмүүсийн  703 нь 30-50 насны хүмүүс байгаа бөгөөд ид хөдөлмөрлөх насны хүмүүс аж.

Тэгвэл яагаад эдгээр хүмүүс орцны жижүүрийн ажлыг сонгох болов?  Орцны жижүүрийн ажлын цалин нь хэд байдаг бэ?

Судалгаанаас үзэхэд орцонд амьдарч байгаа хүмүүсийн 80.1 % нь өрх толгойлсон эмэгтэйчүүд бөгөөд  өөрийн гэсэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур  учраас нэг талаас амьдрах оромжоо болгож нөгөө талаас ажлын эх үүсвэрээ болгодог учраас энэхүү ажлыг сонгодог  байна.  Орцны жижүүр хийж амьдарч байгаа хүмүүсийн сарын цалин дундажаар 300 мянган төгрөг бөгөөд гэр бүлийн гишүүдийн хувьд хамгийн дээд тал нь 8 хүн амьдарч байна.  Ердөө л 2х3 м2 хэмжээтэй энэ жижиг өрөөнд амьдарч байгаа хүмүүс агаар, цонх , гэрэлтүүлэггүй   орчинд амьдарч байгаа нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй нөхцөл юм. Хамгийн гол  энд амьдарч байгаа бага насны хүүхэд хараа хяналтгүй үлдэх, эрүүл мэндийн байдалд нь муугаар нөлөөлөх, сурч хөгжихгүй байх зэрэг эрсдэлтэй орчинд өсч байна.  Хамгийн сүүлийн судалгаагаар Нийслэлийн хэмжээнд 6 дүүрэгт орцны жижүүрийн өрөөнд 1200 гаруй өрхөд 1190 гаруй хүүхэд амьдарч байгаа дүн гаргасан байдаг.  

Төрийн анхаарал халамжаас гадуурхагдсан орцонд амьдардаг иргэддээ төр анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ

Төр засгаас  иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн, тэдний төлөө хууль баталсан гэж ярих том толгойтой, сайхан амлалттай гишүүд олон ч үнэхээр иргэдийнхээ амьдралыг судалж, тэднийхээ нөхцөл байдалтай танилцаж, орцонд нь очиж уулзсан удаа хэд бол?

Төрийн анхаарал халамжаас гадуурхагдсан орцонд амьдардаг иргэддээ төр анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сөхийг татан буулга
ер энэ сөх бол оршинн суугчидад маш дарамт үзүүлдэг газар далан жил монголын ард түмэн энэ нийтийн ёсөн давхар таван давхар байрнуудад сөх гэж нэг хачин юм байгаагүй байхад иргэд маш сайхан амьдардаг байсан сөх үүдэнд байснаар хэдэн архи
2016/03/13 103.17.108.42
k
tolgoigvi ulsiin orhigdson mongolchuud
2016/03/13 103.17.108.42
СӨХ-ийн мөнгийг төлөөгүй айлыг албадан нүүлгэн гаргуулдаг болох хэрэгтэй. СӨХ-ийн мөнгө төлөөгүй бол эхний ээлжинд СӨХ-д цахилгаан таслах эрх олгох, төлсөн тохиолдолд цахилгаан утас залгадаг байх хэрэгтэй байна.
2016/03/12 103.17.108.42
zochin
vneheeer ene tomchuuud negiig bodoj hoyriig tungaaj bodmoor l bn shvvv
2016/03/12 103.17.108.42
zochin
Mash zuv asuudal. hundjee!!!!! Suuts umchlugchdiin holboonii erunhiilugch Arvin avgai sain unshaasai. Anhaaraasai!! .........oron gergui urh tolgoilson humuusiig ajiltai bolgoson ner zuugeed..... tuunii ard ih zuil biidee !!!! Udahgui il boloh bizde olnii
2016/03/12 103.17.108.42