8o
Улаанбаатар хот
mobile menu

Арван хэдхэн настай охин “амьдралыг сонгож”, Япон, Тайваньд монгол залуус хулгайн хэргээр баривчлагдсан өдөр

2016-03-11 19:50:00

Хонгор охин минь амьдралд эргээд тавтай морил. Чиний төлөө амиа хувааж төрүүлсэн ижий чинь нулимсаараа урсаж, алдар нэрийг нь ч үл мэдэх олон арван хүн санаа зовсон шүү. Цагдаагийн байгууллага, эмнэлэг, онцгой байдлын аврагчид шуурхай ажиллаж, цалгардуухан амьдралтай түүхий эд түүдэг хүмүүс хүртэл хөлсөө дуслуулан байж цуглуулсан хуванцар савнуудаа байрны чинь доор асгаж, амийн чинь төлөө тэмцсэн юм шүү. Үнэ цэнийг мэдэрч, үнэнтэй зэрэгцэж амьдраарай охин минь...

Тиймээ энэ бол өнөөдрийн ишлэл байлаа. Нэг ч гэсэн хүн үхэл хагацал, үзэн ядалтыг бус хором хормыг аз жаргалтайгаар мэдрэх, ховор хувь заяаг сонгосон нь сайхан биш гэж үү. Хүн нэг л амьдарна. Хүн нэг л амьдарна. Энэ амьдралд сайн муу ээлжилдэг болохоор ууч сэтгэл, уужуу ухаанаар л туучаад өнгөрөх нь чухал. Сайхан амьдрал гэдэг элбэг хан­галуун аж төрөх, их мөнгө хожих, сайн хүнтэй ханилах, сайхан зүйл эдлэхийг хэлдэг юм биш ээ. Хүн гэдэг амьтан байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байж чадвал аз жаргалтай байдаг гэдэг шүү дээ...

Ингээд муу мэдээгээр эхэлж, сайхан мэдээгээр төгссөн өнөөдрийг “Монголын нэг өдөр” онцолж байна.

Өнөөдөр манай хуудаснаа...

“Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат АНУ-ын иргэн ч МУ-ын таван гадаад паспорттой нь тогтоогджээ

Интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат Америкаас “олдсон” талаар бид мэдээлж байсан билээ. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл манай улсын хилээр гарахдаа Монгол улсын иргэн, АНУ-ын хилээр орохдоо АНУ-ын иргэн болчихсон байгаа юм. Уг нь манайх давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Тиймдээ ч Монгол улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын нарын хүмүүс эргэн эх орноороо харьяалагдаж чадахгүй байгаа. Гэтэл “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат гэгч хууль бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсан нь нэгэнт тогтоогдчихоод байгаа. Учир нь Ч.Ганбат Монгол улсын иргэнээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн бариагүй юм. Тэгвэл түүний талаарх дахин нэг ноцтой баримт батлагджээ... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Чухал сонгууль 2016: УИХ-д бие дааж нэр дэвшигчид

Амьдрал бол сонголт гэдэг. Зарим нь сонголт бол амьдрал гэх нь бий. Яг л нөгөө хүн хувь заяагаа өөрөө зурдаг, үгүй бурханы зургаар хувь заяа зурайдаг гэж маргалддагтай адил. Гэхдээ үүнийг хүний амьдрал бол тасралтгүй сонголт хийх үйл явц. Сонголтоо хэрхэн зөв хийхээс амьдралын үнэ цэнэ тодорхойлогдоно. Тиймээс ямарваа нэгэн сонголтыг хийхдээ хөнгөн хуймгай хандаж үл болно гэж бас тайлбарлаж болмоор. Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд хэд хэдэн сонголттой нүүр тулгарсан. Хэд хэдэн удаагийн улс төрийн сонгуулиас эхлээд л Ерөнхий сайд хүртэл жилийн өмнө эдийн засгаа хэрхэн хөгжлүүлэх замыг сонгуулаад амжсан билээ. Тун удахгүй монголчууд нэгэн “Чухал сонголт”-ыг хийх гэж байна. Ирэх дөрвөн жил Монгол улс хэрхэн хөгжиж, монголчуудын амьдрал хэрхэх нь энэ сонголтоос хамаарна. Нэг хэсэг иргэд намыг сонгодог байлаа. Өөрийнх нь намаас л дэвшиж байгаа бол хэн ч байсан нүдээ аниад нэрийг нь дугуйлах жишээний. Тэр хүн өмнө авлигын хэрэгт холбогдож байсан эсэх, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан, ажил мэргэжилдээ алдаа гаргаж байсан, ах дүүсээ шургуулж байсан эсэх нь түй ч хамаагүй. Зөвхөн нам л...

Харин одоо монголчуудад хоцрогдсон энэ хандлагаа өөрчлөх нь цаг нь иржээ. Хэн юу хийж чадахыг нь харж, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж, улс орноо өндөр хэмжээний хөгжилтэй орон болгохыг харах цаг ирж.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг улс төр судлаачид эрх баригч намууд өөрсдийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн төлөө бүхнийг хийнэ хэмээн таамаглаад байгаа. Үнэндээ жижиг намууд ч оны  өмнө батлагдсан Сонгуулийн хууль том намуудад “ээлтэй” гэдгийг онцолсон. Гэхдээ тэдэнд бага ч гэсэн цочироо өгөх хүмүүс бол Бие даагчид. УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэдэг амаргүй. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хуулийн дагуу эдэлж байгаа тэдгээр хүмүүс нийгэмд нэлээд танигдчихсан. Энэ утгаараа намын дэмжлэг бус зөвхөн өөрсдийн алдар нэрээрээ сурталчилгаагаа хийж байгаагаа нэлээд онцлогтой юм.

Одоогоор нэлээд хэдэн хүмүүс УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ зарлаад байна. Таны “Чухал сонголт” тань нэмэр болох үүднээс одоогоор зарлагдаад байгаа нэр дэвшигчдийг танилцуулж байна... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Өнөөдрийн сэрэмжлүүлэг

Олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байхыг зөвлөлөө

Сүүлийн үед Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын сектороос дараах зөвлөгөөг хүргэлээ.  

Энэхүү зөвлөгөөг даган амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

-Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох

- Илчлэг, тэжээллэг хоол өгөх

- Өдөрт 4-5 удаа заавал хооллох

- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хүнс,хоол түлхүү өгөх

- А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх

- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх

- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх

- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх

Ямарч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хүнс, хоол хэрэглэх шаардлагатай.

 

Өнөөдрийн дуулиан

Амьдралыг сонгосон арван хэдхэн настай “Охинд амьдрах итгэл үлдээгээч !!!”

...Өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар 57 дугаар байрны дээвэр дээрээс арван жилийн сурагч охин амиа хорлохоор завдлаа. Хоёр цаг гаруй дээвэр дээр зогссон охиныг онцгой байдлын таван аврагч болон ээж, найз бандитай ирж ярилцсанаар амийг нь аварлаа.  

Юунд бяцхан үрс маань зүүний үзүүрт будаа тогтох хувь тавилангаас сайн дураараа татгалзана вэ? Баяр баясгалан, амьдралын гэрэл гэгээ болсон тэд ямархан хүнд асуудалтай тулгарсан болоод амиа юман чинээ бодсонгүй. Ээж аавынхаа энгэрт нахиалж, найз нөхдийнхөө дунд цэцэглэж, дэлбээлэх насан дээрээ ийм болчимгүй алхам хийнэ вэ?... гэх асуултууд өөрийн эрхгүй толгойд эргэлдсээр...

Хэдэн жилийн өмнө хойд эцгийн дарамт шахалтыг үл тэвчсэн жаалхүү гэрээслэл үлдээгээд хор­воог сайн дураараа орхисон тохиолдлыг санаж байна. Хойд аав нь ээжийг нь байнга дарамталж, үр хүүхдээ зоддог байсан нь хүүгийн амиа хорлох шалтгаан болж, үхэл л түүнийг хойд эцгийн зэрлэг авираас салгаж чадна хэмээн аравхан настай жаалхүү сэтгэсэн хэрэг. Дунд сургуулийн төгсөх ангийн дөрвөн охин нийлж архи уугаад, нэг нь ээжээсээ айсандаа есөн давхраас үсэрч амиа хорлосон17 настай охин “Дурлал мандтугай” гэж хэлээд өндрөөс үсэрсэн12 настай хүү амьдралаас уйдсан, ядуу амьдралаар амьдарч байгаадаа найз нараасаа ичиж байна гэсэн утгатай захидлыг ээж, аавдаа үлдээгээд өөрийгөө егүүтгэсэн гээд л эргэн сөхөхөд ч сэтгэл эмтрэм хэргүүд санаанаас огт гарсангүй... Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

Өнөөдрийн онцлох мэдээллүүд

Цагдаагийн алба хаагчид танхайрсан этгээдийг газар дээр нь баривчилжээ

"Хоёр хүүхдээ хөтлөөд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал 94-94 ӨВР дугаартай машины жолооч зам тавьж өгөөгүй учир уурандаа машиныг нь цохиод авсаных нь төлөө жолооч гарч ирээд хүүхдүүдийнх нь нүдэн дээр аавыг нь ийнхүү хэрцгийгээр зодсон байна.Энэхүү балмад этгээдийг таньж мэддэг нь хуулийн байгууллагад нь мэдэгдэж зохих ёстой" гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл Тэгвэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэхүү хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн хэв журмын цагдаагийн алба хаагчид 03-р сарын 09-ний 18:00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 3 дугаар сургуулийн орчим зам дээр зодоон болж байгааг шалгажээ. Ингээд  иргэн М-ийг, ХУД-11. хороонд суух нь маргалдаж зодож танхайрч байсныг газар дээр нь таслан зогсоож ажилласан байна. Иргэн М гарцгүй газраар зам хөндлөн гарч, зам тавьж өгөөгүй жолооч Х-ийн автомашиныг өшиглөж, маргаан үүсгэсний улмаас уг хэрэг үүджээ.

 

Таван хувийн зээлийг энэ сарын 15-наас олгоно гэдгийг Монгол банкнаас мэдэгдлээ

Таван хувийн хүүтэй зээлийн асуудлаар янзр бүрийн мэдээлэл цацагдаж байгаа. Тиймээс иргэдэд зөв мэдээлэл өгөх үүднээс Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа.

- “Таван хувийн хүүтэй ипотекийн зээл”-ийг олгох болчихлоо. Ямар орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авч болох вэ?

- Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хот, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүсэд байгаа орон сууцыг таван хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болно. Мөн энэ бүсүүдэд 8 хувийн хүүтэй авсан зээл 5 хувьд шилжинэ.

- Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл шинээр баталсан журмаар, шинэ механизмаар олгогдож эхэлнэ. Шинэ механизм гэдэг нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, энэ хуулийн хүрээнд баталсан журмууд, гэрээнүүд, түүгээр зохицуулагдаж буй харилцаанууд гэсэн үг. Иргэд өөрсдийн цаг зав, бололцоогоороо харилцагч банкин дээрээ очоод өмнөх зээлийн гэрээгээ өөрчилнө. Гэрээ хийсэн өдрөөсөө 8 хувийн зээл нь 5 хувьд шилжинэ... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Тайбэйд хулгай хийсэн зургаан монголыг баривчилжээ

Энэ сард жуулчин нэрийдлээр Тайвань руу нэвтэрсэн зургаан монгол Тайпей хотын эргэн тойрны худалдааны төвүүдээс 30447 долларын үнэ бүхий гар утас болон бусад бүтээгдэхүүн хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж, баривчлагдсан гэж тус хотын цагдаагийн газар мэдэгдлээ. Тайбэй хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр, тус хотын төв буудлын газар доорх худалдааны төвийн гар утасны дэлгүүрт хулгайн хэрэг гарсан тухай дуудлага хүлээн авсан. Хэргийн газарт очиж, хяналтын камерыг шалган, гурван залуу, нэг эмэгтэй хулгай хийсэн болохыг тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зургаан хүнээс бүрдсэн хулгайн бүлэг Нанжин хотын “West Road” зочид буудалд буусан байсныг илрүүлжээ.

Тэднийг зочид буудлаас гарахаар бэлтгэж байхад нь мягмар гарагийн үүрээр 03:00-д баривчилсан гэж цагдаагийн газар мэдэгдэв.

 

Японд 20 настай дөрвөн монгол залуу гэмт хэрэгт холбогджээ

Токио хотын Цагдаагийн Газарт өнгөрсөн сарын 13-нд Роппонги дүүргийн нэгэн байрны цоожгүй айлд нэвтэрч, эд зүйлсийг хулгайлсан хэргээр дөрвөн монгол залуу баривчлагдсан талаар өнөөдөр Японы хэд хэдэн телевизүүд мэдээлжээ. Телевизүүдийн мэдээлж байгаагаар "Өнгөрсөн сарын 13-нд Токио хотын Роппонги дүүргийн нэгэн байрны цоожгүй айлд орж, чемоданаас гадна өөр есөн эд зүйлийг хулгайлсан хэрэгт дөрвөн Монгол залуу баривчлагджээ. Одоогийн байдлаар дөрвөн залуугийн гурав нь "хэрэг үйлдсэн" гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг нь үгүйсгэж байгаа" гэсэн байна. Түүнчлэн эдгээр дөрвөн залуу нь нэг хэлний бэлтгэлд сурдаг оюутнууд бөгөөд Токио хотын Цагдаагийн Газраас тэднийг өнгөрсөн оны намраас хойш цоожгүй айлуудыг судалж хулгай хийж байсан гэж сэжиглэжээ. Тэднийг нийт 10 удаагийн гэмт үйлдлээр 500,000 йений эд зүйлсийг хулгайлсан гэж сэжиглэн шалгаж байгаа гэнэ.

 

Цочир хүйтрэлийн улмаас 68 мянган мал хорогджээ

Нийт нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас өнгөрөгч долоо хоногт 68 орчим мянган мал хорогджээ.

Мал аж ахуйн салбар, өвөлжилтийн байдлын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Мал аж ахуйн Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун нар мэдээллээ хийлээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй, 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” нөхцөлтэй байгаа аж. Хэдийгээр өнгөрөгч сарын 20-ны байдалтай харьцуулахад “Цагаан зудтай” сум 38, “Цагаанаар зудархуу” сум 69-өөр буурсан ч өнгөрөгч долоо хоногт Монгол Улсыг дайрсан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 68 мянга гаруй мал хорогджээ.

Энэ өвлийн хувьд 416.5 мянган мал хорогдсон нь нийт малын 0.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь хэвийн түвшин гэж дүгнэжээ. Учир нь малын хорогдол 1-2 хувьтай байх нь хэвийн хэмжээнд тооцогддог юм байна.

Нийт хорогдсон малын 130 нь тэмээ, 15.3 мянга нь адуу, 39.9 мянга нь үхэр, 142.2 мянга нь хонь, 219 мянга нь ямаа байжээ. Хамгийн их хорогдолтой аймаг нь Увс бөгөөд нийт 71740, дараа нь Сүхбаатар 69139, Завхан 58390, Баянхонгор 40279, Архангай 36593 мал хорогдсон үзүүлэлттэй гарчээ.

 

Өнөөдөр болсон зарим үйл явдлын хураангуй

  • Сүүлийн үед Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын сектороос олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байхыг уриаллаа.
  • Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуягаар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 9-нд Турк Улсад айлчилжээ.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд гаргасан Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлигийг Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд гардуулах ёслол өнөөдөр Иргэний танхимд болов.
  • Том оврын автобусны “Эрдэм транс” компанийн жолооч Б тусгай хайрцагнаас мөнгө хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
  • Монголын хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох Олон улсын симпозиум маргааш болно.
  • Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
  • Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.
  • Өнөөдрийн байдлаар  ам.долларын зарах ханш банкуудад 2051-2053 төгрөг, арилжааны цэгүүдэд 2051 төгрөг байна.
  • Өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул МХЕГ-аас авто замын ашиглагч, хариуцагч болон автотээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод сэрэмжлүүлгийг хүргэж байна.
  • Увертюра" хамтлагийн "Надад үлдсэн найз" мюзикл тоглолтыг тайзнаа дахин тавихаар болжээ.

 

Уншигч та амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mr Rickz
email us today via rickzthomspon12@gmail.com
2018/05/02 105.231.65.23
Mr Rickz
Та урт болон богино хугацааны зээлийг харьцангуй бага түвшинд авах шаардлагатай юу? хүүгийн хувь 2% -р бага байна уу? Бид бизнесийн зээл, хувийн зээл, гэрийн зээл, авто зээл, оюутны зээл, өрийн нэгтгэ
2018/05/02 105.231.65.23
Solongos kino heterlee.hetersen bolgon hor shdee,arai bagasgaj boldog baimaar l bhin.Mongol es zanshilaa surtalchilsan goe goe nebtrulegud ih garbal huhduded heregtei bishu.Het ih ed hurungu,munguni tuluuh ene niigemd orsonos hoish huhdud ingej iheer ami
2016/03/14 103.17.108.42
ZOCHIN
TAIWAND HULGAI HJ AMJAHGUIEE DOR N BARIGDNA SHU TNEG GARUUUUDAAA
2016/03/13 103.17.108.42
Хүний нутгийн ёс заншил зан араншингаас авахыг нь аваад хаяхыг нь хаяж ,өөрөөр хэлбэл сайн муу юмаа ялгаж сурах хэрэгтэй.Манайхан л юмыг сохроор дууриан хуулбарладаг ш дээ.Тэр Солонгос кино гэдэг чинь тухайн улсын соёл.Өөрсдийгөө мэдэхгүй хүний юмыг муула
2016/03/12 103.17.108.42
Энэ муухай солонгос кино зурагтаар гардаг болсоноос хойш өөрийгөө хорлох явдал улам их болсон шүү ....зурагтынхан бодох л хэрэгтэй шүү ....
2016/03/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment