8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүд боомтын үйл ажиллагааг түр горимд шилжүүлжээ

2019-09-03 11:30:00

Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 1-нээс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд түр горимд шилжүүлжээ. Түр горимд шилжсэнээр хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна. Харин суудлын авто машинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн талбайгаар нэвтрэх юм байна. Ачааны зориулалттай тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад  нь өөрчлөлт орохгүй ажээ.

Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. Бүтээн байгуулалтын хүрээнд зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдахаас гадна шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдах юм байна. Энэхүү бүтээн байгуулалтыг 2020 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэнэ гэж тооцжээ.

Замын-Үүд боомтын үйл ажиллагааг түр горимд шилжүүлжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment