24o
Улаанбаатар хот
mobile menu

Удаа дараа хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо

2019-09-02 09:38:02

Өчигдөр Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой үйл ажиллагаагааг хариуцдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Захирагчийн ажлын албаны хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар товч мэдээлэл хийв. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сургууль, цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн асуудал, борооны ус тогтдог газруудыг засварлах ажлын зураг төслийн захирамжийн төсөл боловсруулсан гээд мөн хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бусад ажлаа тайлагнав. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байна гэдгээ онцолж хэлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хавар хийсэн бүх нийтийн 90 минутын цэвэрлэгээний ажил үр дүнтэй болсон. Хотын хог хаягдлыг цэвэрлэх, орчны бохирдлыг доривтой багасгах ажлыг үргэлжлүүлж, дүүрэг, хорооны бүх хэсэг, хотын иргэд оршин суугчдын оролцоотой гудамж талбайг цэвэрлэх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэг, замын цэвэрлэгээ, арчилгааг хийх компаниудын ажлын хариуцлага, хяналтыг сайжруулахад цаашид улам анхаарч ажиллах, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд бүрэн гүйцэтгэх, ялангуяа өвлийн улиралд авто зам дээр цацдаг бодис давсыг ТҮК-ийн ажилтнууд гар, хүрзээр машины тэвшин дээрээс цацдаг байдлыг зогсоож, авто замын хальтиргаа гулгааг арилгах зориулалт бүхий техник хэрэгсэл, машин механизмыг ашиглах чиглэлд анхаарч ажиллах”-ыг Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөрт үүрэг чиглэл болгов.

Үүний дараа хуралдаанд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хийж хэрэгжүүлж буй ажлын явцаа тайлагнав. Тэрбээр “Авто замын хөгжлийн газарт 69 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Замын цагдаагийн гүүрэн гарцыг есдүгээр сарын 15-н гэхэд В рампын хамт нээхээр ажиллаж байна. Шөнийн цагаар хоёр ээлжээр ажиллахад осол гарах магадлал өндөр байна. Мөн ойр орчмын орон сууцанд амьдарч буй иргэд 22:00 цагаас хойш ажлыг хийхгүй байх шаардлагыг тавьж байгаа. Бусад төсөл арга хэмжээнүүд хэвийн үргэлжилж, ажлууд хийгдэж байна” хэмээлээ.

Хотын захирагч нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн цэгүүдэд гэрээ байгуулах ажил ямар шатанд хэрэгжиж байгааг асууж тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “284 цэгт бүх дүүргүүдээр явж судалгааг хийсэн. Мөн түлшийг ашиглах зөвлөмжийг тараасан. Есдүгээр сар гэхэд 200 мянган түлш нөөцлөх шаардлагатай байна. Өдөрт 5.000 доошгүй түлш тээвэрлэх шаардлагатай. Тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байна” гэж НАБТГ-ын мэргэжилтэн танилцуулав.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдийн хувьд болж бүтэж байгаа зүйл цөөнгүй байгаа. Гэвч шийдвэрлэгдэхгүй удаж байгаа, хугацаа алдаж байгаа, гаргасан шийдвэр ажил болох тал дээр үр дүн муутай байгаа ажлууд цөөнгүй байна. Асуудал байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй. Та нөхөд ажил хийх, хэрэгжүүлэх бүх боломжоор хангагдсан. Өөрсдийн чадах, боломжтой байгаа хүрээндээ асуудлаа шийдэж ажиллах ёстой. Бүх асуудлыг хот шийднэ гэж харж сууж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвхи санаачлагатай оролцох ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах. Шат шатандаа ажлын хариуцлагыг өндөр ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг байх ёстой. Тодорхой хугацаанд доривтой дүн гаргаж ажиллахад сэтгэл дутаж байна. Хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлага алдаж, нийслэлийн ажлыг гацааж байгаа зарим газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээ хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна. Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай ажлын хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Харицлаг алдсан төрийн албан хаагчидийг ажилаас халах нь маш зөв
2019/09/06 103.10.23.96
DR. ADITY
Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2019/09/03 41.203.78.248
DR. UROLOGIST
Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2019/09/03 41.203.78.248
hi
bayn zvrh dvvreg 21 r horoon darga narantuya ajilaa hiidgui hogoo achuuldgui gudamjnii gerel adaadgui dudamjaa tvrvvlj ynzaldgui ajilaa hiij mededgui darhlagdsan darga bnaa arga hemjee awch ugnu vv
2019/09/02 59.153.85.110
та нар сэтгэдэггүй
гадны том зочин ирэх үеэр архи зардагаа болимоор юм. Одоо Путин ирж байна, гудамжны архичид энд тэнд эсвэл сүргээрээ архичин бөбөчид холхилдоод, гэрээсээ авчирсан мөнгөөр караокедсан оюутнууд л байна
2019/09/02 192.82.66.101
Г.Дүгэрээ-Аж үйлдвэрийн ахмад зүтгэлтэн
Маш зөв, сайн байна.
2019/09/02 66.181.161.59
Зочин
маш зөв .Хариуцлага хүлээдэггүйгээс болоод л муу юм бүхэн даамжираад байгаа юм ш тээ
2019/09/02 202.21.102.226
Зочин
Яг ийт байдлаар хариуцлагагүй нөхдүүдтэй дор дор нь хариуцлага тооцоод явбал Монгол улс урагш нэг алхана даа.
2019/09/02 64.119.22.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 54