8o
Улаанбаатар хот
mobile menu

Охинд амьдрах итгэл үлдээгээч !!!

2016-03-11 17:30:00

 

Хонгор охин минь амьдралд эргээд тавтай морил. Чиний төлөө амиа хувааж төрүүлсэн ижий чинь нулимсаараа урсаж, алдар нэрийг нь ч үл мэдэх олон арван хүн санаа зовсон шүү. Цагдаагийн байгууллага, эмнэлэг, онцгой байдлын аврагчид шуурхай ажиллаж, цалгардуухан амьдралтай түүхий эд түүдэг хүмүүс хүртэл хөлсөө дуслуулан байж цуглуулсан хуванцар савнуудаа байрны чинь доор асгаж, амийн чинь төлөө тэмцсэн шүү. Үнэ цэнийг мэдэрч, үнэнтэй зэрэгцэж амьдраарай охин минь...

Өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар 57 дугаар байрны дээвэр дээрээс арван жилийн сурагч охин амиа хорлохоор завдлаа. Хоёр цаг гаруй дээвэр дээр зогссон охиныг онцгой байдлын таван аврагч болон ээж, найз бандитай ирж ярилцсанаар амийг нь аварлаа.  

Юунд бяцхан үрс маань зүүний үзүүрт будаа тогтох хувь тавилангаас сайн дураараа татгалзана вэ? Баяр баясгалан, амьдралын гэрэл гэгээ болсон тэд ямархан хүнд асуудалтай тулгарсан болоод амиа юман чинээ бодсонгүй. Ээж аавынхаа энгэрт нахиалж, найз нөхдийнхөө дунд цэцэглэж, дэлбээлэх насан дээрээ ийм болчимгүй алхам хийнэ вэ?... гэх асуултууд өөрийн эрхгүй толгойд эргэлдсээр...

Хэдэн жилийн өмнө хойд эцгийн дарамт шахалтыг үл тэвчсэн жаалхүү гэрээслэл үлдээгээд хор­воог сайн дураараа орхисон тохиолдлыг санаж байна. Хойд аав нь ээжийг нь байнга дарамталж, үр хүүхдээ зоддог байсан нь хүүгийн амиа хорлох шалтгаан болж, үхэл л түүнийг хойд эцгийн зэрлэг авираас салгаж чадна хэмээн аравхан настай жаалхүү сэтгэсэн хэрэг. Дунд сургуулийн төгсөх ангийн дөрвөн охин нийлж архи уугаад, нэг нь ээжээсээ айсандаа есөн давхраас үсэрч амиа хорлосон, 17 настай охин “Дурлал мандтугай” гэж хэлээд өндрөөс үсэрсэн, 12 настай хүү амьдралаас уйдсан, ядуу амьдралаар амьдарч байгаадаа найз нараасаа ичиж байна гэсэн утгатай захидлыг ээж, аавдаа үлдээгээд өөрийгөө егүүтгэсэн гээд л эргэн сөхөхөд ч сэтгэл эмтрэм хэргүүд санаанаас огт гарсангүй.

Охин юунаас болж ийм хүнд замыг сонгов, хэн итгэхэд хүргэв, хэн буруутай гэх асуултууд мэдээж сонирхол татна. Зарим цахим мэдээллийн хэрэгслүүд ч дуулианыг шүүрч “Бид энэ талаар эргэн мэдээлнэ” хэмээн шуугилдана.

Гэвч үнэндээ бид хүнлэг бус хүйтэн нийгэмд амьдарч байна. Мэдээлэл хэтрэхээрээ олон үр дагавар авчирдаг талтай. Өдөр болгон гадаад мэдээллээр буутай эдгээд тэгж дээрэм хийсэн, ингэж гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн нарийвчилсан мэдээлэл, адал явдалд кинонуудаас үүдэн өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд хоёр том дээрэм гарлаа. Зөвхөн баяр тэмдэглэх мөнгөний төлөө залуус буу тулгаж, бусдыг амийг сүрдүүллээ. Харин одоо сайтууд “Охины чухам юунаас болж амиа хорлох болсон талаар эргэн мэдээлнэ” гэж байна.

Боль... Охинд жаахан ч амьдрах итгэл хайрлаач...! Хайр дурлалаас болсон байлаа ч хамаагүй бусад асуудлаас үүдсэн ч байлаа үхлийг бус амьдралыг сонгосон түүнд дэм болооч. Нууцлахыг хүссэн зүйлийг нь дэлгэж, нийгмээрээ гадуурхаад ирвэл магад тэр амьдралыг сонгосондоо харамсах бус уу. Ахин ийм үйлдэлээ давтаж, араас нь гашуудаад ч барахгүй зүйл тохиовол яах вэ? Тэртээ тэргүй үхэл амьдралын заагаас ирсэн түүнд хүнд байгаа. Үсрээд л бүхнийг дуусгахаар шийдчихсэн байсан түүний сэтгэхүй ч эмзэг байгаа. Тиймээс одоо охинд итгэл үлдээгээч...!   

Бусдын л адил эрх дураараа гүйх эрх түүнд бий гэдгийг санаач...

Одоо юунаас болсон, хэн ийм байдалд хүргэсэн нь чухал биш. Охины болчимгүй үйлдэл эцэг эх, элгэн садан, найз нөхдөд нь сургамж болоод л үлдэг. Харин одоо төрийн болоод төрийн бус байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, эгч дүүс бүгд аз жаргал чинь болж ирсэн үрээ ингээд алдчихгүйн төлөө чадах чинээгээр хичээх ёстой.

Өсвөр нас гэдэг хүний хамгийн тогтворгүй нас байдаг. Хүүхэд энэ насан дээрээ жинхэнэ утгаар нь амьдралыг мэдэрч, зарим нь сөхрөх нь бий. Харин тэр л үед нь эцэг эхчүүд нь хүүхдээ сонсч, юу бодож, хүсч, мөрөөдөж байгаа нь ядаж ганц ч болов удаа сонссон бол магад ийм зүйл тохиохгүй ч байсан юм билүү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erguu ndukh end bnaa uu daa
2016/03/14 103.17.108.42
Чимгээ
Тэр охин хаана сурдаг, хэн гэдэг, яагаад үсрэх гэж оролдсоныг битгий сонирхоорой. Түүнд эрх чөлөөтэй амьдрах эрхийг нь үлдээчихээ. ДҮҮ МИНЬ, ГЭХДЭЭ ЧИ АМЬДРАЛД ҮЛДСЭН АЗТАН. АМЬД ЯВСАН ХҮН АЛТАН АЯГАНААС УС УУДАГ БИЛЭЭ.
2016/03/13 103.17.108.42
Бямбаа
Тэр хүнд агшинаас амьдралд эргэж ирсэн дүү минь чи азтай хүн байна шүү дээ.Үхэл амьдралын зааг дээрх тэр мөчид ээжийн чинь цагаан сүү муу бүхнийг хааж чамд мянга мянган өдрийн нарыг харж хожимын өдөр өөрөө үрээ хайрлан хатууг зөөллөх эжий болж их амьдралы
2016/03/13 103.17.108.42
zochind
chi hun mun uu.
2016/03/12 103.17.108.42
Ania
Minii duu setgeliin hattai bgaarai, zaluu nasaa gej, setguul uree talarhaj bna Ali alind n ajil surlagiin amjilt husey.
2016/03/12 103.17.108.42
СЭТГҮҮЛЧИД ЭЭ . . ОХИНЫ ХОЙНООС БҮҮ АНГУУЧИЛ .ХҮҮХДИЙН ЭРХ бүү зөрч
2016/03/12 103.17.108.42
тэр охины нэр .сургууль анги ,амьдардаг газар БҮГД НУУЦ ҮЛДЭГ ., ХҮҮХДИЙН ЭРХ. зөрчихгүй байцгаая
2016/03/12 103.17.108.42
hatuu setgeltei novsh chinii huuhed bsan bol baigaliin shalgaral uh gej heleh uu?
2016/03/12 103.17.108.42
баатар
зөв санаа байна зуун хувь дэмжиж байна
2016/03/12 103.17.108.42
odmaa
timee duu min amidrald hetsuu zuil zondoo tohioldono hatuuliltai bh heregtei amidral shan shuu eyreg oodrogoor uragshaa l alh du min
2016/03/12 103.17.108.42
Zugeer uxeech iim xumuus amidrax shaardlaga ugaasaa bxgui Baigaliin shalgaralaar Amidraxad xangaltgui Uxaantai gsn ug...
2016/03/12 103.17.108.42
зочин
Ийм урам өгсөн, юмыг сайн талаас нь харсан нийтлэл уншилгүй их удаждээ маш сайхан санагдаж бна үг хүнийг алж ч болдог амьдруулж ч болдог гэж үнэн юм. Өсвөр насны хүүхдүүд ялангуяа 16, 17 насны хүүхдүүд жижигхэн асуудлыг хүндээр тусгаж авдаг шилжилтийн нас
2016/03/12 103.17.108.42
Цоглог байна шүү
Охин минь энийг уншиж байвал эгч нь зөвлөж байна. Амьдрал баялаг амьдрал том агуу хүчирхэг юи шиг хэрнээ хүчин мөхөс зүйл. Тэсвээр хатуужил юуг ч ялнаа. Цаг хугацаа бүхнийг харуулнаа. Би чиний насан дээр байж үзсэн. Гуних гутрах яах гэж би гэж боддог үес
2016/03/12 103.17.108.42
Mgl
Cham shig handlagatai hun ih bitgii baigaasai. Chm shig humuus ugeer huniig aldag yum. Uhaarah tsag chine oirhon baig gej eruue.
2016/03/12 103.17.108.42
Зочин
Зөв хөө. Сэтгүүлч дүүдээ баярлалаа.
2016/03/12 103.17.108.42
irgen
soliotoi novsh. l bna.hen uuniig bitgii amidar gesen um be
2016/03/12 103.17.108.42
ӨСВӨР НАСНЫ ЭНЭ ХӨӨРХӨӨН ОХИН ХАЙРААР ДУТАЖ.ЭЭ.ӨӨ АМЬДРАЛ ГЭЖ ИЙМ БАЙСАН ЮМУУ.ХҮМҮҮС ИЙМ БСАН ЮМУУ ГЭЖ ГҮН ЦОЧРОЛД ОРЖ.ЭНЭ ЗАЛУУ МУНДАГ ОВЖИН АМИЙГ НЬ АВАРЛАА ДАА.
2016/03/12 103.17.108.42
gggg
Uchigdriin tuhaid buh humuus hudlaa unen yum yarij zogsohoos uur yum yuch hiij chadahgui bhad harin ter tuuhii ed tsiugluuldag zaluu naiztaiga setgel gargaj sav achij ireed asgasan ene niitlel shuu yum bichij bgaa setguulch odoo uuruu tasarsan amidraltai
2016/03/12 103.17.108.42
kkk
Манайхан чинь ХҮНЛЭГ байна хөөе. Энэ сэтгэгдлүүд бүгд эерэг сэтгэгдэл байна. Ямар гоё юм бэ. Монголчууд минь юмыг эерэг талаас нь хардаг ухаалагаараа байна. Охины ээж энэ сэтгэгдлүүдийг уншаад ямар их баярлаж байгаа болоо
2016/03/12 103.17.108.42
eenee
Bayarlalaa B. Ariunzaya setguulchee. Ta nariig yag robot mashintai zuirledeg blaa. Iim hunleg bgaad chin ih bayarlaj bn. Amjilt.
2016/03/12 103.17.108.42
Zochin
Iim niitlel bichij bgaa setguulch baigaad uneheer bayarlala. Aldaj onodog horbood aldrai byatshan okhind itgel setgel heregtei bna. Amidral bayan ergeed tabtai moril okhin mini. Ami gedeg altnaas ch unetei erdene bdag yum shuu. Amidral gedeg altar ch hemj
2016/03/12 103.17.108.42
Монгол залуу
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч чамд баярлалаа. Бүдэрсэн нэгнийгээ түлхээд хаях биш түшээд авах нь зүйтэй....
2016/03/12 103.17.108.42
Eej
Mash zuv. Bid ch uursdiin ur huuhdedee anhaarch baiy. Tom surgamj
2016/03/12 103.17.108.42
Одон
Тайван орхио, харин охины ээж охинтойгоо сайн ярилцаж, дахин алдаагаа давтахгүй байхад нь тусалж, ойлгуулах хэрэгтэй. Хүүхдээ анхааран сонсоорой эцэг эхчүүдээ
2016/03/12 103.17.108.42
Ээгий
тийм шүү. өнгөрсөнийг нь сөхөөд буруу зөрүү юм ярьж бичээд байлгүй, ирээдүйн амьдралд нь амжилт хүсэх хэрэгтэй.
2016/03/11 103.17.108.42
setguulch zov ontsgoos ni harsan bna, ohiniig taivan orhi
2016/03/11 103.17.108.42
Одоо энэ охиныг болон гэр бүлийг нь тайван орхицгооёоо. Тэдэнд маш хэцүү хүнд өдөр боллоо ш дээ. сэтгүүлч ёстой зөв өнцгөөс нь харж бичсэн байна баярлалаа. Эвий хүний энхрий үрийг дахин битгий шархлуулаасай даа.
2016/03/11 103.17.108.42
uka
sxan bichsen bna xvmvvs ix unshaasai
2016/03/11 103.17.108.42
zoloo
setguulchid bayarlaj bna negch gesen hun asuudliig.zuv chigluulj ugch bgaad setgel taivshrah shigl bolloo
2016/03/11 103.17.108.42
zochin
tiim shuu ewii dee ewii ohin urs mihe
2016/03/11 103.17.108.42
zochin
tiim shuu ewii dee ewii ohin urs mihe
2016/03/11 103.17.108.42
Zochin
Zuvzyv
2016/03/11 103.17.108.42
zochin
Vnen shvvdee saihan ohind uram hairlaarai hvmvvsee
2016/03/11 103.17.108.42
Mundag setgvvlch bna.hairlaj abaarai biy biynee
2016/03/11 103.17.108.42
Mundag setgvvlch bna.hairlaj abaarai biy biynee
2016/03/11 103.17.108.42
Zochin
Emzeg nas shuu dee, burhan min, bid eersdee zaluu yavaj baisan daa, huuhdee oilgoj oir baikh heregtei shuu
2016/03/11 103.17.108.42
bayrlalaa gej helmeer ba ene niitleliig bichsen setguulchid
2016/03/11 103.17.108.42
Zochin
Zuv bichjee mongoliin buh setguulch iim l Bh heregtei
2016/03/11 103.17.108.42
nnnn
setguulchid iim baival boloo do.minii bodol sanaa ch ergechihlee,huurhii onihiig uruvdj bn
2016/03/11 103.17.108.42
nnnn
setguulchid iim baival boloo do.minii bodol sanaa ch ergechihlee,huurhii onihiig uruvdj bn
2016/03/11 103.17.108.42
nnnn
setguulchid iim baival boloo do.minii bodol sanaa ch ergechihlee,huurhii onihiig uruvdj bn
2016/03/11 103.17.108.42
nnnn
setguulchid iim baival boloo do.minii bodol sanaa ch ergechihlee,huurhii onihiig uruvdj bn
2016/03/11 103.17.108.42
sain bichsen bna.
2016/03/11 103.17.108.42
M.O
Sain bichjee setgvvlch nar iimerhvv gegeeleg talas ni bichmer ymda
2016/03/11 103.17.108.42
M.O
Sain bichjee setgvvlch nar iimerhvv gegeeleg talas ni bichmer ymda
2016/03/11 103.17.108.42
luu
maash zuv
2016/03/11 103.17.108.42
Ashgude gants ch gsn site zow talaas n bichij....
2016/03/11 103.17.108.42
Ashgude gants ch gsn site zow talaas n bichij....
2016/03/11 103.17.108.42
saihan bichjee ariunzaya setguulchid talarhaj bna huurhii ohiniig odoo taiwan orhison n deer
2016/03/11 103.17.108.42
saihan bichjee ariunzaya setguulchid talarhaj bna huurhii ohiniig odoo taiwan orhison n deer
2016/03/11 103.17.108.42
saihan bichjee ariunzaya setguulchid talarhaj bna huurhii ohiniig odoo taiwan orhison n deer
2016/03/11 103.17.108.42
Zochin
Amid uldsen tuhai medee garsan ni bayartai medee. Tsaashid shaltgaan nuhtsliig todruulsan medee, medeelel beltgej tednii ger buliig bitgii daramtlaasai gej hevlel medeelliin baiguullaguudaas hicheenguillen husie.
2016/03/11 103.17.108.42
Zochin
Amid uldsen tuhai medee garsan ni bayartai medee. Tsaashid shaltgaan nuhtsliig todruulsan medee, medeelel beltgej tednii ger buliig bitgii daramtlaasai gej hevlel medeelliin baiguullaguudaas hicheenguillen husie.
2016/03/11 103.17.108.42
ohiniig odoo bitgii l eldveer shuumjlj uzeerei de com-oo, yag tsaana ni bidnii tosooloogui yamar ch notstoi asuudal bolsiin bid medehgui shuu de... neg ch gesen hunii ohin ur mend sain uldsen ni burhnii avral
2016/03/11 103.17.108.42