
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчлан уулзаж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 3-нд буцах аж.



