8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сард зогсооно

2016-03-11 15:54:00

Ирэх зургаадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 30 гэхэд бүрэн зогсоох юм байна. Манай улсад санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн бий гэх урьдчилсан дүн гарсан. Холбогдогдох албаныхан сонгогчдийн нэрсийн жагсаалтыгwww.dvrtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба сонгогчид дээрх хаягаар орж регистрийн дугаарыг хийхэд автоматаар цаанаасаа цахим код өгөх юм. Ингэснээр тухайн кодыг ашиглан өөрийнхөө тухай мэдээллийг үнэн зөв эсэхэд хяналт тавих боломжтой аж. Хэрэв таны мэдээлэл алдаатай байвал оршин суугаа газрынхаа харьяа Бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Мөн 1800-1890 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл