8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр:Сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал хийж эхэлсний 10 жилийн ойн үйл ажиллагаа болно

2019-08-23 09:25:00

09:00 цагт ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд "Халхын голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  болно.

11:40 цагт СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ажиллагаа болно. / Цамбагаравын хойно / лавлах утас 99010499.

17:30 цагт Төрөлхийн сонсголгүй хүүхэд болон олдмол сонсголгүй болсон том хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал Монгол улсад анх хийсний 10 жилийн ойн үйл ажиллагаа  Чингис Хаан зочид буудлын 5 давхарт  болно. Лавлах утас: 90090009, 90087711, 90077799

8 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Япон Монголын хамтарсан олон улсын XI дэх удаагийн хурал болно.Монгол улсад хүн амын нас баралтын шалтгааны 2-р байрыг хорт хавдар эзэлдэг бөгөөд нийт хорт хавдрын шинэ тохиолдлын хамгийн их хувийг зөвхөн элэгний хорт хавдар тохиолдож байгаа билээ. Сэтгүүлч та бүхнийг манай хуралд хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага, ярилцлага авахыг урьж байна. Утас: 99063902, 99842610, 99197782

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл