8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлжээ

2019-08-22 16:00:00

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлжээ.

Тодруулбал, Хайлааст, Баянхошуу, ТЭЦ-3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3, 4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Уг ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл