8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

2019-08-22 14:59:28

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.  

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ

“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020

/Улсын хэмжээнд/

Дэмжигч байгууллага

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

Тавигдах шаардлага:

  1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Геологи
  • Уул уурхайн менежмент
  • Маркшейдер
  • Ашигт малтмалын баяжуулалтын  технологи 
  • Уурхайн машин тоног төхөөрөмж
  • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт 
    • Агрономи
    • Хөрс судлал, агрохими
    • Ойн иженер
    • Экологи, байгаль хамгаалал
    • Байгаль орчны нөхөн сэргээлт
    • Цахилгааны инженер
  1. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
  2. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
  1. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;

Бүрдүүлэх материал:

  1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
  3. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
  4. 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
  1. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;

Материал хүлээн авах

Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

Холбоо барих

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 976-75055555 /707/

          976-99180200

Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл