-9o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гаталж яваад осолджээ

2019-08-22 13:44:12

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Есүсийн тохой”  гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ “Хараа” голын усанд тус багийн харьяат иргэн Л /58 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус гаталж яваад живж амь насаа алджээ.

 

Ослын тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, 1 нохойтой эрэн хайх ажиллагааг 22:01 цагаас эхлэн зохион байгуулж 22:09 цагт живсэн газраас 1 км-с цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Иймд

 

 -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

 

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment