8o
Улаанбаатар хот
mobile menu

"Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно

2019-08-21 09:20:52

Новотел зочид буудлын 4 давхарт

09:00 цагт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран "Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын XIII зөвлөгөөн зохион байгуулна. 

Game arena цахим тоглоомын төвийн Цирк, 11 дүгээр хороолол, Өргөө салбарт

09:00 цагт хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ. 

Монголын архитекторчдын холбооны байранд

10:00 цагт Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно.

Туушин зочид буудалд

11:00 цагт Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал ажлын талаар ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагаас "Нарны хүү Сарны охин" ХХК нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан билээ. Өнөөдрийн байдлаар 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг гарган, нийт 200 орчим өрхийг 5-20 жилийн хугацаатайгаар жилийн 5 хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулан, орон сууцжуулаад байгаа аж. Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрчээ. Энэ талаараа "Нарны хүү Сарны охин" ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийнэ.

Занабазарын музейд

13:00 цагт олон улсын гэрэл зургийн сурвалжлагчдын "Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэн нээгдэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл