8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурц нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

2019-08-20 11:21:19

Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн бүтэн зургаан өдрийн турш хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна. 

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй. Харин одоо улсын яллагч тав хоногийн дотор эсэргүүцэл бичих боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
ИРГЭДийг унтуулахгүй, хоол өгөхгүй, толгой дээр нь ялгадас асгаж, зодож дарамталсан нь ТӨВ аймгийн сум дундын шүүгч нарын хувьд эрүү шүүлт биш гэнэ. ИЙМ шүүгч нар байхад шударга ёс ярих ч хэрэг алга.
2019/08/21 66.181.184.50
Иргэн
Одо нөгөө тавын яаж хөдлөхийг харъяа?!
2019/08/20 66.181.182.147