8o
Улаанбаатар хот
mobile menu

10 настай ач охиноо хүчиндсэн этгээдэд 13 жилийн хорих ял оноожээ

2019-08-20 09:24:00

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны  дөрөвдүгээр сарын 29-ний  өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн  хооронд иргэн М.Т нь 10 настай  ач охиноо эсэргүүцэл  үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн  хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-д 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин хохирогчид “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байлгаж, биечилсэн хамгаалтад авсан байна.

13 настай дагавар охиноо хүчирхийлсэн этгээдэд 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуула

Мөн Багануур дүүрэгт 2019 оны нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг гарчээ. Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Дээрх гэмт хэргүүдийн үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул байгаатай шууд холбоотой байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохируулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нээлттэй ярилцаж байхыг прокурорын байгууллагаас зөвлөж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
h
shudraga yos gej baihgui huuli shuuh ni dotroosoo ylzartsan iim l niigemd bid amidarch bn
2019/08/22 59.153.85.85
Иргэн
Iim adguusnaas dor amitadiig tatvariin munguur 12 jil tejeeh hereg bna uu. Baga nasnii huuhed huchindsen etgeeduudiig tsaazaldag huulitai bolgoyo. Ted shorongoos garch ireed dahin huchin hiine sh dee.
2019/08/21 202.179.31.27
зочин
12 хон жил юм уу. Тэр ээж нь гэж хүн яах гэж охиноо ийм архичин шар сэмжилсэн хүнтэй орхидог байна аа. Тэр хүүхэд насан туршдаа сэтгэлийн шархтай үлдлээ
2019/08/20 59.153.115.169