8o
Улаанбаатар хот
mobile menu

36 настай эмэгтэй гүний худагт унаж нас баржээ

2019-08-19 14:00:00

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн  “Ихэр” гэдэг газар тус багийн харьяат иргэн Н /36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 17 метр гүн худагт унаж нас барсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.  Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 127 км замыг туулан 15:40 цагт очиж, 40 минут ажиллаж цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.Тус иргэн нь 36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй гэсэн оноштой байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл