8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхошууны Хөтөлийн замд Toyota Lexus маркийн машин хот тохижилтын хүнд механизмтэй мөргөлдөж, нэг хүн амиа алджээ

2019-08-19 11:50:02

Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.08.17-ны 03:20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо  Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex  автомашины жолооч Н нь Toyota Prius Б  жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай, эмэгтэй Ц, 19 настай, эрэгтэй Ц, 46 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ.
  • 2019.08.18-ны 19:20 цагийн орчимд  Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Ачмаг нуур” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25км/ асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Ч нас барсан байна.
  • 2019.08.18-ны 19:40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв  “Петровис” ШТС-ын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан.
  • 2019.08.18-ны 18:20 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, “Пирамид” хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас барсан.

 

  • 2019.08.18-ны 00:57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг “Цавчир” гэх газар /Сумын төвөөс хойшоо 2км/ асфальтан замд Mitsubishi L200  автомашины жолооч А нь Toyota Alphard  М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн ослууд гарчээ.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХаХаХа
Автобусны жолооч нарт анхаарал тавихгуй бол болохоо байлаа. Ечигдер баруун 4 замын уулзвар дээр 11-12 цагт хойшоо эргэж байгаа автобусны жолооч дотуур нь эргэж байгаа машиныг шахаж осол гаргалаа.
2019/08/19 103.14.38.136