8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл гарч, тодорхойгүй хугацаагаар хаалаа

2019-08-19 09:58:39

Нийслэлд уржигдар  шөнө орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл гарсан тул  2019 оны 08.18-ны өдрийн 14:00 цагаас тодорхойгүй хугацаагаар Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийхээр болжээ.

Тиймээс иргэд та бүхэн бусад чиглэлийн замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл