8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт үргэлжилнэ

2019-08-17 11:49:43

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө буюу 2019 ны 8-р сарын 16-ны өдрийн 9. 00 цагт эхэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг 17. 50 цагт дуусган, Мөн хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар түр завсарлуулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
yaaj ywaad general bolchdog bnaa har zaluugaaraa
2019/08/17 59.153.85.71
DR. UROLOGIST
Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2019/08/17 197.210.227.129