8o
Улаанбаатар хот
mobile menu

Голд суусан машинтай иргэдэд туслах гэж байсан хоёр иргэн живж амиа алджээ

2019-08-16 10:40:29

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн хоёр иргэн өчигдөр Жаргалант голын усанд суусан машинтай иргэдэд туслах гэж байгаад живж амиа алджээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас зүүн урд зүгт 22 километрт орших Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр 14:55 цагт хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч тус өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт гурван километрээс олж, иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна.

Харин өнөөдөр 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 километр “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл