8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховдод алга болсон хоёр настай хүүг эсэн мэнд олжээ

2019-08-15 14:30:00

Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газраас энэ сарын 13-ны өдрийн 19:10 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Хоёр настай эрэгтэй Н нь тухайн өдрийн 16:00 цагийн үед алга болоод одоог хүртэл олдохгүй байна” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүүг маргааш өглөө нь 07:15 цагт Ховд сумын Баянбулаг багаас дөрвөн км орчим зайд байсныг эсэн мэнд олсон байна.

Хүүг эрэн хайх ажиллагааг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Ховд аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчид хамтран зохион байгуулж, хүүг олжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл