20o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн зурхай

2019-08-15 09:26:55

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 15. Бархасвадь гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. 20:30 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MARIA
, Бид 5000 еврогоос 50000 еврогоос 50000 еврогоос 300,000 еврогоос жилийн 2% -ийн хүүтэй зээл олгодог. төлбөрийн эцэс төгсгөлгүй стрессийг хэлж өгнө үү.   бидэн рүү имэйлээр (citybankloans10@aol.com)
2019/08/15 105.112.120.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахыг та дэмжиж байна уу

Нийт санал өгсөн: 113