8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Сауд гоби коэл транс" компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

2019-08-15 09:00:00

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд өчигдөр очиж “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргэсэн билээ. 

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гое гое
емхий бузар шуналт бэрд чойжилсvрэн
2019/08/19 166.137.8.64
ИХ ОРОНЧ
емхий бузар шуналт бэрд чойжилсvрэн хурдан зайлж тvмэн олон болон газар орныг амраагаач!!!!!!!!!!!!!!!
2019/08/19 166.137.8.64
Зочин
Муу хар шунал нь дуусдаггүй дүрвэд .
2019/08/15 139.5.217.162