25o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй барьсан асрыг албадан буулгажээ

2019-08-14 11:06:57

БГД-ийн дүүргийн 1 дүгээр хороо, Вокзалын автобусны буудлын ойролцоо байрлах ТОСА худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг өнөөдөр /2019.08.13/ буулгасан байна.

Дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” газар дээр нь очиж уг арга хэмжээг авч ажилласан бөгөөд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 2019.08.05нд уг худалдааны төвд шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд шаардлагын дагуу уг арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ үеэр Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын зам талбайн үйлчлэгчид чөлөөлсөн газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэв.

Шуурхай багийн бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн албан хаагчид, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Мөн энэ үеэр ТОСА худалдааны төв нь хог цуглуулах цэг байгуулаагүй байсан тус Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment