8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг

2019-08-13 10:19:21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон бусад холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол төрд байгаа зарим нэг олигархууд уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн.

Тэнд аваачсан байгаа техник, хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга.  Нөхөн сэргээлтийг нь хийлгэ.Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000000000
Эх оронч сэтгэл цэргийн хүнд байдаг юм Хүрэлсүх маш зөв зүүль хийж байна Газар нутаг бол улс ороны үндэс Байгалаа хамгаалах нь Эх болсон дэлхийгээ хамгаалаж байгаа хэрэг
2019/08/20 103.10.23.96
zochin
алдаа дутагдалгүй хүн гэж хаана ч байхгүй гагцхүү зөв бодолтой байна гэдэг маш чухал
2019/08/13 103.111.68.3
Ми
Монгол улсад ульдаг биш урдаг нохой яралтай хэрэг болоод байна.
2019/08/13 202.9.42.197
Зочин
Худал сүржигнээд тэр ждү чидыг шорон руу нь явуулна гэсн яасан худалч попчин
2019/08/13 66.181.180.92