-13o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Тост, Тосон бумбын нурууны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чиглэл өглөө

2019-08-12 14:30:00

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай Тост, Тосон бумбын асуудлаар хэлэлцэв. Улмаар ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Тост, Тосон бумбын нуруутай холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх боллоо. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын яам санал дүгнэлтээ гаргана" гэв.

Засгийн газрын хуралдаанаар хэрхэн хэлэлцэхээс "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах түдгэлзүүлэх эсэх шийдвэр гарах юм.

Гэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгуулсан Ажлын хэсгийг хууль бус, ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзэж буй учир яаралтай татан буулгаж, тараах шаардлагыг нутгийн иргэд, Ажлын хэсгийн зарим гишүүд, "Тост, Тосон бумба"  үндэсний хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гаргаад байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 1