8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах сургалтын багц боловсруулжээ

2019-08-12 09:40:04

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран ‘Бэлэн бай’, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулж, та бүхэнд хүргүүлж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гамшгаас хамгаалах сургалтыг явуулахдаа энэхүү багцийг ашиглах бүрэн боломжтой.

Гамшгаас хамгаалах сургалтын багцийг ашиглах иргэд, олон нийт Онцгой байдлын ерөнхий газрын www.ontsgoisur.gov.mn сайтаас болон доорхи зураг /лого/ дээр дарж, холбогдох мэдээллийг авах боломжтой.

Доорх линкээс “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийн танилцуулгыг хүлээн авч үзээрэй.

https://drive.google.com/file/d/14bzURvgMvfJzaJKv0q4i4P5YAfaQiN8E/view

https://drive.google.com/file/d/1MjoVznjIsW4FXHVoC-q2EVlSqd2GXQGi/view

https://drive.google.com/file/d/17SjZ-3RsNroNRurJKUnRZrqCAWC_p-Iv/view

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл