8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын мэдээ

2019-08-11 12:09:24

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл