8o
Улаанбаатар хот
mobile menu

“Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

2019-08-09 10:40:31

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргана. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “...Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 12-ноос 25-ны хооронд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл