8o
Улаанбаатар хот
mobile menu

Фэйсбүүкээр залилан хийдэг байсан этгээдүүдийг баривчилжээ

2019-08-08 10:38:55

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр бусдыг залилж, хохироох хэрэг гарах болсон. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн 19-20 орчим таван залууг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад ханджээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газар шалгалт явуулж, 19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэд

-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.
-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment