
Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20.00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна.Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь ирэх бөгөөд сонирхсон хэн бүхэн оролцоход нээлттэй юм.



