13o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд угтав

2019-08-01 10:10:34

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээр Цагаан ордонд хүрэлцэн очлоо.

Төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүрэлцэн ирмэгц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп угтан мэндчилж, Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийхээр Цагаан ордны “Зууван” танхим буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөг зорьсон юм.

Ганцаарчилсан уулзалт 40 орчим минут үргэлжилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БЦ
Монголчууд бид хэлэлцээрийг ажил хэрэг болгох нь гол юм Дундуур нь баахан хятадууд орож ирээд үүмүүлээд байх юм бол хэрэгүй л болно доо Ийм гашуун туршлаг би шүү дээ
2019/08/05 103.10.23.101
Алдармаа.д
1/ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ ГЭДЭГ ЯГ ЮУ ЮУ ХАРИЛЦАН ХИЙХИЙГ ХЭЛЭХ ВЭ? 2/ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТЫН ҮР ДҮН ЮУ ВЭ ЮУГ ЯРЬСАН БАЙХАВ? УУЛЗАЛТЫГ ЯАЖ ОРЧУУЛЖ ХЭЛ АМАА ОЛОЛЦДОГ БОЛОО ?
2019/08/01 122.201.22.163
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 25