8o
Улаанбаатар хот
mobile menu

130 гаруй мянган тонн шахмал түлш нөөцөлжээ

2019-08-05 16:20:00

Тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 220.000 айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг "Тавантолгой түлш" ХХК хүлээж буй. Тэгвэл тус компанийн түлшний нөөц өнгөрсөн долоо хоногт 130 гаруй мянган тоннд хүрчээ.

Нийслэлийн айл өрхүүд галалгааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээг 600.000 тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэж тооцоолсон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гэр хороололд гэрээт 500 цэгээр дамжуулан худалдаалж байгаа. Харин үнийн хувьд 25 кг-аар савлагдсан түлш 3750 төгрөг байх бол тонн нь 150.000 төгрөгийн үнэтэй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zovhin
Ter tseguuded ni bhgui irehgui bgaa gj bgaa sh dee.haana taraagaad bgan ter tulshee
2019/08/06 103.26.195.190
БЦ
ЯМАР Ч ХАЯГҮЙ ЦАГААН УУТАЙ НЬ ИХ ТААРУУ ЮМ БЭЛЭЭ ШАЛГАДАГ ГАЗАР БАЙДАГ ЮМ УУ ӨВӨЛ ХАЯАД ИРЛЭЭ ҮҮНИЙГ ШАЛГААЧ БУЦАХ ХАЯГТЭЙ БУУХ ЭЗЭНТЭЙ БОЛГОЖ ХАРИЦЛАГЖУУЛААЧ
2019/08/05 103.10.23.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment