“Нэг Монгол” төрийн бус байгууллагаас хоёр нөлөө бүхий эрхмийн дунд “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр бодлогын халз мэтгэлцээнийг зохион байгуулах аж. Уг халз мэтгэлцээнд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд асан, Стэнфордын судлаач Г.Занданшатар нар “оюуны нүүдэл” хийх аж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон үзэгчдэд нээлттэй уг мэтгэлцээн энэ сарын 11-нд Мэдээлэл технологийн үндэсний паркын хурлын танхимд болох юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг мөн халз мэтгэлзээнд дуудаад байгаа билээ. Мэтгэлзээн энэ сарын 23-ны өдөр болохоор байгаа.
Г.Занданшатар, З.Энхболд нар халз мэтгэлцэнэ
2016-03-10 11:43:00