8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: “Говь” ХК-ийн 18 настай ажилтан бохир ус дамжуулах станцын худагт нас барсан байсан

2019-07-24 14:00:00

“Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Онцгой байдлын байгууллагад "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу ажилтан болох Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо" гэсэн дуудлага долоодугаар сарын 24-ний 02:15 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 02:19 цагт очжээ. Аврах ангийн алба хаагчдыг очиход ажилтан бохир ус дамжуулах станцын худагт нас барсан байсан тул цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл