8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, ажлыг зохион байгуулах журам батлагдлаа

2016-03-10 10:36:00

Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийсэн. Тус байгууллага түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болсон байна. Тиймээс түрээсийн орон сууцанд орох сонирхолтой иргэдийг гуравдугаар сарын 21-нээс эхэлнэ гэдгийг мэдэгдэж байсан.

Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байх аж. Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад энэ сарын 21-25-ны хооронд бүртгэл явагдах аж. Харин нийслэлд энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэл хийгдэх юм байна.

Нийт бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос хэтэрвэл сугалаа явуулснаар түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг тодруулна гэдгийг ТОСК-ийнхан онцолж байна. ТОСК-иас гаргасан "Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журамыг танилцуулж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үнэн
энэ жилийн сонгуулийг сугалаагаар явуулая, бас ИХ-с сугалааны тухай хууль гаргаж батлая. сонгуульд бүгд нэр дэвшээд бүгд сугалаа сугалая. яагаад болохгүй гэж, төрийн ажил сугалаагаар явдаг болсноос хойш ......
2016/03/10 103.17.108.42
ЭРЧҮҮДИЙН БАЯР
ЗӨВ ШҮҮ
2016/03/10 103.17.108.42