8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцно

2019-07-24 10:40:00

Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэд хотын захирагчид хандаж хүсэлтээ илэрхийллээ. Энэ хороонд усны худаг байхгүй, гудамжуудад уулын дайрга асгаснаас явган явахад хүндрэлтэй болсон, Сэлбэ голын үерийн даланд шөнө орой том оврын автомашинтай хүмүүс ирж хог, шороо ихээр асгаж байгаа талаар хотын захирагчид дуулгажээ.

Энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүслээ.

Иргэд энд олон жил суурьшиж байгаа учраас хөрсний бохирдол маш ихтэй, гүний худаг гаргах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэллээ. Хотын захирагч С.Амарсайхан гүний худаг гаргах боломжгүй бол зөөврийн худаг барих асуудлыг УСУГ-ынхантай хамтран судлах чиглэл өглөө.

Түүнчлэн Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа автомашины зураг, улсын дугаар баримттайгаа байгаа бол УБЗАА, Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл