8o
Улаанбаатар хот
mobile menu

"Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ

2019-07-24 09:16:22

Энэ сарын 23-нд "Говь" ХК-д ажиллаж байсан, 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач залуу "Говь" ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байжээ. Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн аж. Тэрбээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ.Талийгаачийн ээж Ц-гийн мэдээлснээр, "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирж хүүгээ сурагласан ч дотогш нэвтрүүлээгүй байна. Оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч эрлийн ажиллагааг эхлүүлж, талийгаачийн цогцосыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гарган авчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ямар хаашаа юм төвийн шугамд холбогдоогүй болоод соруулдаг болох нь уу
2019/07/24 203.91.115.249