8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр бугыг "Гоомарал" бугын аж ахуйд зөөвөрлөн аваачив

2016-03-10 09:51:00

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу “Эмээлт” малын түүхий эд худалдан авдаг захын ойролцоо төмөр замын хашлагад хоёр буга хашигдсан билээ. Нийслэлд ирээд сар гаруй хонож буй хоёр бугын нэг нь явж чадахгүй болсон тул Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон бусад малын эмч нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн н.Доржгялбаагийн хашаанд 5 хоног байлгаж өвс тэжээл, дусал тариагаар тэжээн тэнхрүүлсэн. Тэгвэл энэ сарын 7-нд хоёр бугыг "Амьтан асралт" ХХК-ийн ажилтнууд Нарийнний аманд орших "Гоомарал төв"-ийн бугын аж ахуйд зөөвөрлөн аваачсан байна. Уг төв нь буга согоо нутагшин үржиж байгаа газар юм. Биеийг тэнхэрсний дараа Эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолборт газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа гэж хэлж байсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ойрд сонсоогүй хамгийн гэгээлэг буяантай үйлсийг хийсэн байгаль хамгаалах төвийн малын эмч нар, иргэн Доржгялбаа, Амьтан асралт ХХК- ний хамт олон та бүхэнд буян тань дэлгэрч ажил үйлс тань үеийн үед дээшлэж дэвжихийг хүсье.
2016/03/10 103.17.108.42