8o
Улаанбаатар хот
mobile menu

Төмөр замын гүүрэн гарцны доороос нас бараад удсан нярайн цогцос олджээ

2019-07-23 09:22:59

Энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олджээ.

Тодруулбал "БЗД-ийн аравдугаар хороонд байрлах төмөр замын гүүрэн гарцны доор нярай хүүхдийн цогцос байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу очиж шалгалт явуулахад хүй нь цөглөсөн, эрэгтэй хүүхдийн цогцос байсан бөгөөд нас бараад удсан учраас өлгийн дотроо илжирч муудсан байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нас барсан нярайн эцэг, эхийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sdfasdf
huuree, zugeer yadaj olon huliin gazar orhiod yavchaajdee, zaaval tegj nyalh amitand tamlah alah hereg yu baigaa umbee. muusain cus oirtson araatan adguusnuudaa, jaahan hunleg baigaachee.
2019/07/23 99.241.37.76
Зочин
Одоо нярайн цогцос байтугай насанд хүрэгчдийн нь цогцос гудамжаар нэг хөглөрөх байлгүй 5-10 сая гарггаад оршуулаад байх айл хир зэрэг олон бол
2019/07/23 150.129.140.252