8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансуурсан хоёр этгээдийг саатуулан шалгаж байна1

2019-07-22 17:30:00

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг шалгахад мансууруулах төрлийн бодис байж болзошгүй тохиолдол энэ сарын 20-ны өдөр гарчээ.

Шалгалтаар авто машинаас 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг илрүүлж, түүнийг тээвэрлэж явсан хоёр иргэн болох Налайх дүүргийн харъяат, 22-23 насны Г, Ц нарыг тестээр шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
түмэн
Наад ургамлынхаа зургийг тавьж байгааг сурталчилгаа гэж ойлгох уу сэтгүүлчид минь .Мэдэхгүй зөндөө хүмүүс байгаа, одоо мэддэг боллоо шүү дээ,
2019/07/22 202.70.41.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment