8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-10 09:30:00

09.00 цагт: “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны “Их Номин” танхимд болно. 

 

09.00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. 

 

09.30 цагт: Газар тариалангийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой "Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүн"-ийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан зохион байгуулах зөвлөлдөх уулзалт BLUE SKY TOWER, TOPAZ танхим (3 давхар)-д болно.

 

10.00 цагт: "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөгийн нээлт "Ачтан" эмнэлэгт болно. 

 

11.00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. 

 

11.00 цагт: Зам, Тээврийн сайд М.Зоригт аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг ЗТЯ-ны байранд хүлээж авч уулзан талархал илэрхийлнэ.

 

11.00 цагт: Дэлхийн бөөр хамгаалах өдрийг тохиолдуулан "Улаанбаатар-Мед" эмнэлэг бөөрний үзлэг, зөвөлгөө зохион байгуулна. Энэ арга хэмжээ энэ сарын 18-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй хийгдэнэ. /Хаяг: Эх нялхсаас VI бичил хороолол руу урууддаг замын баруун гар талд байрлах МТ ШТС-ын дэргэд. 

 

11.00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно. 

 

11.00 цагт: АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба болон УИХ-ын Тамгын газраас хамтран ирэх дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал АСЕМ-ын Мэдээллийн төвд болно. 

 

11.30 цагт: Ардчилсан намд 1000 ээжийн баярыг луйвардуулсан талаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: Засгийн газрын мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл