8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдад захидал илгээв

2016-03-10 09:03:00

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдад хандан захидал бичжээ.Тэрбээр АСЕМ-ын хурлын үеэр хүмүүсийг болж өгвөл хөдөөг зорихыг уриалсан уриалгад эгдүүцэн, ийнхүү захидал бичихэд хүрсэн байна. Ингээд их найрагчийн Засгийн газрын тэргүүнд хаягласан захидлыг эхээр нь хүргэе.

Ноён Ерөнхий сайд аа!
Жирийн нэгэн тэтгэвэрт суудаг өвгөн танд хандаж байна. Энэ захидлыг “та” уншихаас өмнө ард түмэн уншиг гэж бодлоо... Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо... Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв. Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй... гэсэн “лүндэн” бололтой юм... Энэ “лүндэн”-гээ аймаг, хот, сумдын засаг дарга нарын газарт “буулгасан” бололтой... Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү!


Та нарын “хөл” чинь хүний эрхийг гишгичихээд, “ам” чинь хүний эрхийг дээдэлдэг... Та энэ “лүндэн”-гээрээ хүний эрхийг хорлонтой зөрчлөө... АСЕМ-ын томчуулд Монголын ард түмэн муухай харагдана гэж айгаа юү? Ард түмнээсээ ичиж байна уу? Тэгвэл “та” монгол хүнгүй Монголд АСЕМ-ын хурлаа хий л дээ. Тарган цатгалан, өнгө зүс, хувцас хунар сайтайгаараа зөвхөн та нар л монгол хүн, Монгол амьдралын өнгө болох ёстой юу? Та нар дэлхийд битгий хэл Монголдоо, Монголоо төлөөлж “чаддаггүй” шүү дээ! Монголчууд дэлхийд гологдоогүй ард түмэн шүү! Энэ шийдвэр гаргах болсондоо алиг шалигхан олон шалтаг хэлнэ дээ. Та нар замын түгжрэл, хэт бөөгнөрөл эмх замбараагүй байдал гээд л их юм ярина.


Гэмт хэрэг, аливаа ёс бусад өртөж, эрхээ эвдүүлээгүй ард түмэн, гэртээ хоригдох, нийслэлдээ ирэх эрхээ хасуулах, зайлан дүрвэх тушаал эдлэх ёсон байхгүй. Агуу дээдэс, бурхад мориллоо ч ард түмэн амьдралаараа амьдарч, хэвийн эрхэт амьдрал орчиж л байх учиртай... Монголчууд эзэрхийлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж байсан болохоос... Элэгсэг, төрт ёсны зочиндоо сүүдэр ч хүргэж байгаагүй ард түмэн... хүргэх ч үгүй! Төрт ёсны хичээлийг дэлхийд заасан ард түмэн шүү! Та нар тэнэглэх зав яасан их юм бэ?


“АСЕМ-ын өдөр” нэртэй том уулзалт сая боллоо... Монголд дизайны урлагт (зохиронгуйн урлагт) мэргэшсэн хүн мөн ч олон бий дээ! Улсуудын далбааг алсын хаяагаар нь цухуйлгасан, угаасан хувцас хатааж байгаа юм шиг тайзтай хурал хийлээ... Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгч мориллоо шүү дээ! Монгол төрт ёсны хүндэтгэл тавьсан сандлаас, зассан чимэглэлээс хүртэл эхэлнэ...


Ерөнхийлөгч тэнд ярихдаа: Зочид буусан өргөөнөөсөө гарахад Монголын мах, бууз үнэртэж байх тухай ярилаа. Энэ ч яах вэ (энгийн байхын хэтийдсэн халил) байсан биз гэе. Эндээс ургуулан бодоход хөдөө хотын хүн харагдаж болохгүй, мах буузны үнэр бол болох нь. Тэгэхээр мах буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь... Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье! Өөрсдөөрөө тоглуулах эрхийг ард түмэн та нарт өгчихсөн. Гэхдээ хугацаатай! Харин хүний эрхээрээ хэзээ ч тоглуулахгүй шүү... Эрхэм Ерөнхий сайд аа!


Баянгол дүүргийн 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mgl
Khantor chi ter Saihanbilegiin dootohiin dolooj yu ch oldohgui chvv eee shavaats daa
2016/03/11 103.17.108.42
Хантөр
Заавал хотоос гар гээгүй шдээ. Энэ зөнөг төр ард түмний дунд яс хаяж юу олж долоох юм бол. Саяха л өөрөө УИХ-д мануухай болоод сууж байсан юу гиигүүлэв. Төр ард түмний мөнгөөр гадаадад баахан л доншоо биздээ
2016/03/11 103.17.108.42
Abir
Saihanbileg......Gaihambalag boljee Ganhiih bolgondoo amaa tagluulah yum daa.
2016/03/10 103.17.108.42
Иргэн
Энэ сайханбилэг хамгийн муу ЕС бас залуу коммунист Сошиал ертонцоор хун сэтгэгдэл улдээхэд регистр нэр усаа улдээхийг санаа чилж дэмжиж байв Уг нь залуу хун гэж хумуус хардаг шуу дээ Цахилгааны унийг элдэв нэрээр хэдэн хувь нэмлээ Одоо ААН д 1 кВт г 180
2016/03/10 103.17.108.42
зочин
Лхагвасүрэн гуай буруу талаас нь ойлгож туйлширсан байх шиг санагдаж байна. уг нь иймэрхүү зүйлийг ойлговол ойлгохоор...их хурлын гишүүн байж үзсэн хүн биз дээ
2016/03/10 103.17.108.42
bat
auz-g muu ugeer kellee geed ter kun muudak uu zuv l bichsen b,na. medleggui zochinguud khutsaj l baig. am bardam guy shaldan saiduud bodlogogui ugee kheljil baig ldee
2016/03/10 103.17.108.42
dash
Surjignehee l baichih l daa... Tednii helsneer hotoos garaad l bna gej yu baidgiin.
2016/03/10 103.17.108.42
zochin
Deeguur baigaa hed ch dahin songohoorgui humuus l dee. Gehdee Nairagch guai bas ingej surjigneh hereggui baihoo, dutuu halit yum sonsoj yumuu unshchihaa ingej buhimdaad yana? Esvel hen negnii yatgalgaar bichee yu???I lav buruudah yumgui l gej bodoj bna sh
2016/03/10 103.17.108.42
Chi bitgi huts chamag bodwol hisen yumta heleh vgte hvn
2016/03/10 103.17.108.42
Лхагвасүрэнгийн улс төр юм биз дээ. Мөн их хожоо гаргав аа.
2016/03/10 103.17.108.42
Zochin
USSR boloh nee
2016/03/10 103.17.108.42
Lkhagvasuren guai ta zunuj bgaan bna uuriinhuu chadah yumiig l hii
2016/03/10 103.17.108.42
ekeee
yagaad iim bolchihson ym be. ta nariin buh ym belen bsan , tiimees magadgui ard tumniihee amid.g hezeech oilgohiig husehgui bh.
2016/03/10 103.17.108.42
yu be
Бусдыг долигнож хоёр нүүр гаргаж л байна даа . Ард түмэний итгэлээр өндөр суудалд гарчихад одоо болохор эрхэнд нь халдаж бдаг .энэ яваа насаа дуустлаа сайд хэвээрээ байхгүй шүү дээ.
2016/03/10 103.17.108.42
Araichdee
Saihanbilger chi mongolchuufaas ichih erhgui. Shuusiin shahaad tednii hudulmuruur amidarch baij zailaarai
2016/03/10 103.17.108.42
Dlg
Ene Saikhanbileg ugaasaa yamar ch chadwargui gedgee olon yuman deer haruulsan sh dee. . Amin huwia bodson uzeltei. Dahij songohgui l bh geregtei
2016/03/10 103.17.108.42
narhan
uursduu l bolj bval busad ni hamaagui gsn bodoltoi luivarchid turiin tolgoid garsan yum chini iim l yum yarina l daa ug ni bol say irgentei gedgeeree bur baharhah yostoi btal atd tumnee huun huun asem hiih hereh bga yumuu
2016/03/10 103.17.108.42
narhan
uursduu l bolj bval busad ni hamaagui gsn bodoltoi luivarchid turiin tolgoid garsan yum chini iim l yum yarina l daa ug ni bol say irgentei gedgeeree bur baharhah yostoi btal atd tumnee huun huun asem hiih hereh bga yumuu
2016/03/10 103.17.108.42
гологдсон монгол хүү
гарахгүй бол яана гэж тэр уулзалт чинь тэгээд заавал сүнсний хотод болох ёстой юм уу байдгаараал байна биз зам харгуйгаа зохицуулаад амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж болох байлгүй дээ
2016/03/10 103.17.108.42
zochin
ASEM zohion baiguulah bol ner turiin hereg bilee. Gehdee yadarsan ard tumnee ad shoo uzej hotoos garaarai gedeg bol harin teneglel shuu
2016/03/10 103.17.108.42
muu zunug uvgun chinii tuluu l helsen yum bish uu. bitgii zaluuchuudad buruu ulger duurial bolood bai l daa. budaach budaach geheer sahlaa budav gej. Ardiin aman zohioloo l terleed hevtej bai.
2016/03/10 103.17.108.42
Irgen
Oyunii yazrald orson turiin tusheediig songoson doo tun ch ikh haramsah ym daaa neeree. Uhaant buuraigaa demjij bna. Neg ni hun ch gesen sonschood ingej sonort hurgene gedeg yutai ch saikhan be de
2016/03/10 103.17.108.42
Irgen
Ухаан нь тэлэгдээгүй тархи нь хатингарших эмгэг туссан, ард түмэн гэж мэддэггүй амь л гэж боддог өрөвдөмөөр хүмүүсийг сонгож цаг хугацаа алдсандаа туйлаар их харамсаж байна. Буурал найрагч та эд нарт хэлэх бүрэн эрхтэй буурал ухаан гэж дээдэлж дэмжиж бай
2016/03/10 103.17.108.42
Irgen
Zuv heljee unen shu de ene hunii ugiig sonsoh l estoi ter turiig dampuurulagch nar ni
2016/03/10 103.17.108.42
irgen
asemiin zohion baiguulah komissiinhniig solimoor bna. yu ch chadvargui biee tooson heden malnuudig tomilchihson. Neeh olon hun irehgui dee. gadnihan bugd medej bna. beltgel ajil yu ch bhgui.
2016/03/10 103.17.108.42
Харин тийм
Бас приус билүү машиныг явж болохгүй гэсэн сураг дуулдаж байсан.
2016/03/10 103.17.108.42
irgen
ard tumniihee erh ashgiig aimshigtaigaar zorchij bna. ovgon nairagchaa demjij bna
2016/03/10 103.17.108.42
altangerel
Ta amar amgalan taivan baildaa.. Ta bol bidnii hundetgedeg hun. Saihanbileg Tugjree bolohoos aisan baihaa.
2016/03/10 103.17.108.42
zochin
tegeed ch manaihan zun hezee ajil hiij bsiin albatai yum shig amarcan gej heleed huduu yvtsgaachihdag biz dee, surjignehee l bolichii.
2016/03/10 103.17.108.42
zochin
haygaa buruu bichsen bna, sb duuregt gandirsiin unetei bairand amidraad bdiin bish uu, lhagvasuren guai. tgeed ch tiim zuil yriagui gej tv eer helsen shu dee. heterhii ik yumand oroltsood medemhiireh demii bhaa.
2016/03/10 103.17.108.42
олз
Олон үг хэрэггүй. Зүгээр сүржигнэхээ л байчих л даа.
2016/03/10 103.17.108.42
амар
Номч эрдэмтэн ингэж бухимдах эс үйлдэлийг төрийн өндөрлөгүүд хийгээд байна.УБ хотод нийт хүн амын 50 % ирсэн сонгуульд нэр дэвшигчдийн тоог нэмэх, найрсаг УБ-гээд л, мөн олон жуулчин татах нөгөө ажилсаг билүү ажилтай Монгол хөтөлбөр гэж мөөрөөд л байдаг х
2016/03/10 103.17.108.42
Ene bas neg sonin nohor bna. Moroodliin bagt oruuluul taarna. Tiim yum heleegui gej alban esoor zuragtaar helsenshdee
2016/03/10 103.17.108.42
Myndag. Bayarlalaa,
2016/03/10 103.17.108.42
зочин
баримттай бол гэж бичээч
2016/03/10 103.17.108.42
иргэн
ерөнхий сайдын хэлсэн үг мөн үү, үгүй байлгүй, яг баримт бна уу, баримтгүй бол их зохиолчийн хэлсэн зөв
2016/03/10 103.17.108.42
иргэн
АРД ТҮМЭНЭЭ ХӨӨЖ .ГАДААДЫНХАНЫГ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭЭ БУРХАН МИНЬ . БИД ЧАМШИГ ЕРӨНХИЙ САЙД ШИГ ЮМААР ХӨӨЛГӨХГҮЙ ШҮҮ МУУ НОВШ МИНЬ. ЧИ ИЧЭЭЧ . ЧИ БОЛ ЕРӨНХИЙ САЙД БИШ ӨЛӨН ЗА
2016/03/10 103.17.108.42
viza
ASEM-iin zovhid visa-nii huraamj tuluhgui, ted tulburiin chadvargui. Iim gadaad hergiin saidtai ch hol ybahgui dee. uur olon holikn bantan bolno
2016/03/10 103.17.108.42
зочин
Хаашаа юм. тийм уулзалтийг үзэх эрхгүй юм уу бид нар. та нараар өөрсдийгөө нэг удаа удирдуулж буруутсан болохоос эрх чөлөөгөө удирдуулаагүй шүү нээрэн.
2016/03/10 103.17.108.42
зочин
Баярлалаа танд, яг хэллээ. Аргагүй л уран сайхан бэлэн цэцэн хүн өөр байна шүү.
2016/03/10 103.17.108.42
Бид үгийн ургүй болохоороо хий л дотроо бухимдаад илэрхийлж чадахгүй байсан юм. Баярлалаа. Бид бүхэн яг л ингэж бодож ажил албан дээрээ хоорондоо ярьцгааж байлаа. Илэрхийлж гаргаж өгсөн Ардын уран зохиолчдоо их баярлалаа. Тэр тусам нь хөдөө гадаа явахгүй
2016/03/10 103.17.108.42
turuu
Ter ued hotod zamuud iheer haagdaj tugjrel ih uuseh uchraas .buhimdahgui bhiin tuld huduu yavsan ni deer gj helsen bhaa Lhavasuren guai.Bi l lav taivan amgalan huduu nutagtaa ochij amrana
2016/03/10 103.17.108.42
Зочин
Бид үгийн ургүй болохоороо хий л дотроо бухимдаад илэрхийлж чадахгүй байсан юм. Баярлалаа. Бид бүхэн яг л ингэж бодож ажил албан дээрээ хоорондоо ярьцгааж байлаа. Илэрхийлж гаргаж өгсөн Ардын уран зохиолчдоо их баярлалаа. Тэр тусам нь хөдөө гадаа явахгүй
2016/03/10 103.17.108.42
Зочин
Бид үгийн ургүй болохоороо хий л дотроо бухимдаад илэрхийлж чадахгүй байсан юм. Баярлалаа. Бид бүхэн яг л ингэж бодож ажил албан дээрээ хоорондоо ярьцгааж байлаа. Илэрхийлж гаргаж өгсөн Ардын уран зохиолчдоо их баярлалаа. Тэр тусам нь хөдөө гадаа явахгүй
2016/03/10 103.17.108.42